Дэнж хотойтол нааддаг дэлхийд ганцхан монгол наадам болоход аравхан хоног үлдээд байгаа энэ мөчид та бүхэндээ Монгол улсын гавьяат малчин, ХХ зууны манлай уяач, Монгол улсын тод манлай уяач Данзаннямын Даваахүүгийн агуу амжилтаас цухас танилцуулж байна. Цухас гэхийн учир энэ их уяачийн элбэг баян түүх намтрыг ийм өчүүхэн зайд байтугай хэдэн арван сонины нүүрэнд ч багтаах боломжгүй юм.
Read the rest of this entry »
Монголчууд бид эзэн чингисийн үеэс хүлэг сайхан морио ан гөрөө хийх, уналга эдэлгээнд хэрэглэхээс гадна хурдан морь уралдуулж түүндээ баясан наадаж өдий хүрсэн билээ. Олон зуун жил өвөг дээдсээс уламжлалт энэ сайхан баяр цэнгэл маань одоо ч үргэлжилсээр…
Хурдан морь таних, уяа сойлгыг нь тааруулах нь хэр барагын хүний хийж чадах ажил биш гэдэг нь монголд долоон тод манлай хориодхон манлай уяач байгаа нь үүний тод жишээ. Read the rest of this entry »
Морь гэдэг нэгэн сайхан зүйлээр холбогдсон нийт Морьтон блогын блогчиддоо энэ өдрийн түмэн амгаланг айлтгая.
Би та бүхэндээ хандан энэхүү уриалгийг гаргаж байгаа бөгөөд үүнд та бүхний санал дэмжлэг оролцоо чухал билээ. Уриалгын үндсэн зорилго нь өнөөгийн монголын хурдан морин уралдааныг дэлхийн жишигт хүргэх болон цагтаа дэлхийн талыг эзэлж байсан монгол морийг дэлхийд эргэн таниулах, монгол хурдан морин уралдааныг боловсронгуй болгох зэрэгт оршино. Иймд би дараах асуудлуудлыг санал болгож байгаа бөгөөд блогчид, морь сонирхогч та бүхэн өөрийн санал бодлоо сэтгэгдэл хэсэгт үлдээнэ үү.
сэдэв: Монгол морь, морин спортыг хөгжүүлэх, боловсронгуй болгох зарим асуудалд
дэд сэдвүүд:
- монголын морин спортын өнөөгийн байдал, хэтийн төлөв
- монгол моринд тохирох спортын төрөл/олон улсад амжилт гаргах/, монголд судлагдсан байдал
- хурдан морьны уралдааны боловсронгуй болгох арга зам, боломж
- байнгын болон тойруулгын уралдааныг өргөн хүрээтэй тогтмол явуулах боломж
- хурдан морь сонирхогчдын хүрээг илүү өргөн болгох арга зам
- монгол адууг бусад үүлдрийн адуутай эрлийзжүүлэх боломж, гарах адууны үүлдэр угсаа онцлог давуу тал
- монгол адууг дэлхийд таниулах боломж, цар хүрээ, төрөл зүйл
- монгол адууг Гиннесын номонд оруулж болох боломжтой төрлүүд, тухайн үзүүлэлтийн дээд амжилт
эдгээр асуудлуудыг та бүхэнд санал болгож байна. хэрэв та бүхэнд өөр санаа байвал оруулна уу?. Энэ бол бид бүхний хамтын бүтээл болох болно. МОРЬТОН блогчдоо монгол мориор дэлхийг дахин тамгалах түүхийн хуудсыг бид бичилцэх болно.
монголын унага болгон босоо төрөх болтугай!
Миний өвөө Хөвсгөл аймгийн алдарт уяач Дэндэвийн Лхамсүрэн нь идэр залуу насандаа хурдан морь уяах, шинжих таних арг
ад гаршсан уяач хүн байсан бөгөөд нэгэн жишээ дурдахад албаны уналганд хэн ч тоож авахгүй байсан нэг хашин хүрэн халзан морийг шинжин авч уралдуулан хожим нь “Сангийн хүрэн халзан” хэмээх алдарт хүлэг төрсөн түүхтэй. Монгол улсын уяач Баатархүү гуай өвөөгийн тухай дурсан хэлэхдээ хүнд уяагаа мэдүүлдэггүй морьдоо тусад нь тарладаг өвөрмөц уяач байсан гэж “Аранжин тоостой хүлгүүд” номонд өгүүлсэн байдаг. Read the rest of this entry »
Хүн бүр хурдан морь таних, шинжих өөр өөрийн гэсэн аргатай байдаг бөгөөд түүндээ тулгуурлан хурдан морьдоо авдаг билээ. Гэхдээ зарим нэгэн аргууд нь итгэмээргүй юм шиг боловч үнэн аргууд байдаг байна. Ингээд та бүхэнд дараах аргуудыг сонирхуулъя!
Read the rest of this entry »
Хурдан морийг уяж засах, монгол vндэсний аргын талаар олон жил судалгаа хийж, эрдэм шинжилгээний олон арван бvтээл туурвисан биологийн шинжлэх ухааны доктор, профессор Г.Цэвэгмэдтэй уулзаж монгол адууны удмын сангийн талаар сонирхолтой яриа єрнvvлсэн юм. Тэрээр одоо vндэсний Биеийн тамирийн дээд сургуульд “Монгол адуу судлал, уралдааны хурдан морины уяа засалын vндэсний чадавхи” сэдвээр хичээл заадаг юм билээ.
Энэ удаа та бүхэндээ хурдан морьны талаар сүүлийн үед хэвлэгдэн гарсан зарим ном түүний үнийн талаар мэдээлэл оруулж байна.
Хэрэв та бүхэн ч гэсэн өөр номны талаар мэдээлэл байгаа бол тэдгээрийн зарагдаж байгаа газар болон бусад мэдээллийг СЭТГЭГДЭЛ хэсэг үлдээнэ үү. Доорх бүх номыг internom.mn-ээс авсан болно.
Хурдан морьны талаар хэвлэгдэн зарагдаж буй тэдгээрийн үнэ
• Г.Цэгмид Хурдан морьны уяа заслын товчоон 2500₮
• А.Батболд Хурдан морьны шинжийн судалгааны тайлан 10000₮
• Ш.Ганхуяг Уяачын ном 10000₮
• Ш.Ганхуяг Аранжин тоостой хүлгүүд 10000₮
• Г.Лхагвасүрэн, Д.Батхүү болон бусад Монгол үндэсний спорт тоглоом 5000₮
• А.Баасандорж Тэнгэрээс уяатай хүлэг 3000₮
• Ш.Чулуунбаатар Алтан-Овооны ажнай хүлгүүд 1800₮
Монгол хүнийг морьгүйгээр, морийг монгол хүнгүйгээр төсөөлөхийн аргагүй гэж үздэг бидний монголчууд монгол адууны талаар олигтой бүтээл туурвиж амжаагүй байхад өвөр монгол эрдэмтэн хүн монгол адууг дэлхийн адууны өвөг болох талаар болон монгол хүн адуу хоёрын хоорондын холбооны талаар бүтээл туурвичихсан байна шүү. Бид ярих биш хийх цаг иржээ монголчуудааа
Наад
ам гэж энд тэндгүй л ярилцаж, хэний хүү хүчтэй байж, хэний морь хурдлахыг ид ярилцаж байна. . Уяачид бизнесийнхэн дунд түүнийг хүндэлдэггүй хүн ховор байх. Наадам дөхөөд ирэхээр Онон гуайг бараадсан, морио уяулах гэсэн улс түүнийг хүрээлж, туунд тоогдож галд нь багтчих юм бол морь найдвартай айрагдана хэмээн найдаж суудаг гэлцдэг.
Моринд дуртай монгол зон олны хайр бахархлыг хvлээж, шvлэг дуунд хvртэл мєнхєрсєн аргамаг хурдан хvлэг тийм ч олонгvй билээ. Тэр тусмаа Тэсийн голын сав нутгаас тийм хvндлэлийг хvлээсэн нь Хєвсгєлийн Цэцэрлэг сумын Д.Хишигбатын хонгор морь юм. Соёлын гавъяат зvтгэлтэн, яруу найрагч Ч.Дагвадоржийн vгийг нь бичиж, хєгжмийн зохиолч Х.Алтантугийн аялгууг нь зохиосон “Хотгойдын хонгор хvлэг” гэсэн нэгэн сайхан дуу байдаг.
Read the rest of this entry »