molorerdeneodonfl31Морьтон блогын нийт блогчид болон нийт уншигчид та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Би энэ удаа хурдан буянгуудын минь духаар дүүрэн гялалзаж байдаг хурдан морины медалийн талаар өөрийн бодлоо илэрхийлье. Уралдаан олон болсон өнөө үед энэ медалийн хэлбэр хэмжээг стандарчлах шаардлагатай болоод байгаа юм шиг санагдаж байна. Жишээ нь улсын наадам болон улсын чанартай бүсийн наадам, аймгийн наадам, сумын наадам, тэмдэглэлт ой болон бусад наадам гэж ангилж наадам тус бүрд нь өөр хэлбэр хэмжээтэй медаль өгвөл зөв гэж бодож байгаа юм. Эсвэл медаль өгөх наадмын жишиг тогтоох хэрэгтэй байна. Тэгэхгүй бол 20-30 морь уралдсан наадам, улсын наадам 2 медалиараа үндсэндээ адилхан болоод байгаад миний сэтгэл эмзэглэж байна. Ингээд ирэхээр тэр медалийн үнэ цэнэ нь буураад байна шүү дээ.1990-д оны үед медалийг жил бүр, наадам бүр өгдөггүй зөвхөн том ойн баяраар өгдөг байсан бөгөөд медальтай наадам гээд уяачид бөөн л юм болдог байсан. Гэтэл одоо . . . Медалийн үндсэн үүрэг нь тухайн морийг наадамд айрагдсаныг баталгаажуулсан батламж мөн боловч ямар наадамд айрагдсаныг нь хараад мэддэг болбол илүү үр дүнтэй болох болно. Тиймд ММСУХолбоо юмуу ЗГ энэ тал дээр анхаарч ядаж өөрийнхөө зохион байгуулж байгаа наадамдаа нэг стандарт хэмжээтэй медаль өгдөг болмоор байна. Тэгэхгүй улсын баяр наадмаар жил бүр өөр хийц загвартай медаль өгж байгаа нь өөрийнхөө наадмын үнэ цэнийг унагаад байгаа юм биш үү. Энэ чинь төрийн наадам шүү дээ.

3 Responses to “Медалийн үнэ цэнэ”

  1. baatar says:

    chinii hondood bgaa sedvuud chin nadad taalagddag sh uu amjilt husie

  2. turuuairag says:

    1988 орчим онд намайг хурдан морь унаж байх үед 1-2 медальтай морь сүртэй харагддагсан. Одоо ч медальгүй морь ховор, зааг хэрэгтэй л дээ

  3. GLENN says:


    MedicamentSpot.com. Canadian Health&Care.No prescription online pharmacy.Best quality drugs.Special Internet Prices. No prescription drugs. Order drugs online

    Buy:Female Cialis.Prozac.Acomplia.Buspar.Lipitor.Cozaar.Aricept.Wellbutrin SR.Benicar.Female Pink Viagra.Lasix.Advair.Lipothin.Amoxicillin.SleepWell.Zocor.Ventolin.Zetia.Seroquel.Nymphomax….

Leave a Reply

You can use these tags: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>