2-р сарын 21 буюу шинийн 7нд Хөвсгөл аймгийн Тариалан суманд Хөвсгөл аймгийн Зүүн бүсийн сумдын дээд гурван насны хурдан морьны уралдаан амжилттай болж өндөрлөлөө. Уралдаанд Хөвсгөл, Булган, Орхон аймгийн нийт 180 гаруй хурдан хүлэг тоосоо өргөсөн байна. Энэхүү уралдааныг Хөвсгөл аймгийн Тариалан сумын морин спорт уяачдын холбоо зохион байгуулсан бөгөөд гурван насны түрүүлсэн морьдод МОРЬТОН.НЕТ-н хамт олон Ирланд улсаас морьны нэмнээг бэлэг болгон өгсөн нь энэ наадмын бас нэгэн онцлог зүйл байлаа.
Энэхүү уралдаанд Хөвсгөл аймгийн Рашаант сумын харъяат “Улаан Од ХХК”-н захирал Цэрэндоржийн Амаржаргал 1түрүү 2 айраг аван одтой сайхан наадсан бөгөөд Ц.Амаржаргалын хул алаг, шарга халзан 2 их морь нь энэ өвлийн 4 уралдааны түрүү аман хүзүүг аваад байна. Мөн энэ наадмаас Булган аймгийн Тэшиг сумын уяач Б.Одбаяр 1 түрүү 1 айраг хүртсэн байна. Энэ уралдааны бай шагнал нь /нас бүр ижил/
1. Алтан медаль, өргөмжлөл 500.000 төгрөг Ирланд морьны нэмнээ
2. Мөнгөн медаль, өргөмжлөл 300.000 төгрөг
3. Хүрэл медаль, өргөмжлөл 100.000 төгрөг
4. Хүрэл медаль, өргөмжлөл 100.000 төгрөг
5. Хүрэл медаль, өргөмжлөл 100.000 төгрөг
Азарга 46
1. Ө.Галсанбат цавьдар халзан Булган Хутаг Өндөр
2. Ц.Баатар халиун Хөвсгөл Их- Уул
3. Я.Энэбиш халтар Булган Хутаг Өндөр
4. Г.Бэхбат бор Булган Хутаг
5. Ц.Амаржаргал хар Хөвсгөл Рашаант
6. Дашням хар алаг Хөвсгөл Тосонцэнгэл
7. Д.Ганхуяг хүрэн Хөвсгөл Тариалан
8. Д.Найдандорж шандас халтар Хөвсгөл Тариалан
9. Б.Одбаяр нуган халтар Булган Тэшиг
10. Ц.Амаржаргал хадагт хүрэн Хөвсгөл Рашаант
11. М.Лхагважаргал бор Булган Хутаг
Их нас- 82
1. Ц.Амаржаргал хул алаг Хөвсгөл Рашаант
2. Ц.Амаржаргал шарга халзан Хөвсгөл Рашаант
3. Ө.Шижирболд хар Булган Тэшиг
4. Галсан шар халтар Булган Баян-Агт
5. Ч.Ганзориг хээр Хөвсгөл Тариалан
6. Д.Мэндбат хээр Хөвсгөл Тариалан
7. Ц.Амаржаргал бидэрт хул Хөвсгөл Рашаант
8. Л.Төмөрбаатар үүлэн бор Хөвсгөл Шинэ-Идэр
9. Ө.Цэнгэлсайхан буган хүрэн Хөвсгөл Тариалан
10. А.Энхтүвшин ногоон Хөвсгөл Рашаант
11. ГАлт-Очир бор халзан Булган Тэшиг
Соёолон - 57
1. Б.Одбаяр сартай хүрэн Булган Тэшиг
2. Б.Зоригбаяр хул алаг Булган Тэшиг
3. Б.Одбаяр хар Булган Тэшиг
4. Б.Батбаатар хүрэн халзан Хөвсгөл Тариалан
5. Б.Ариунбаатар цавьдар Хөвсгөл Тариалан
6. Д.Ганхуяг халтар Хөвсгөл Тариалан
7. А.Пүрэвбаатар хул алаг Хөвсгөл Тариалан
8. Ч.Ганзориг хонгор Хөвсгөл Тариалан
9. Л.Төмөрбаатар сартай хээр Хөвсгөл Шинэ-Идэр
10. Лхагва-Очир халтар Хөвсгөл Тариалан
11. Б.Одбаяр халиун Булган Тэшиг
Морио гэсэн монгол түмний өлзий буян дэлгэрэх болтугай!
Amanhuzuund hurdalsan sharga halzan morinii zurag aduunii burtgel gesend bga.
Sain bna uu, Hotgoidiin hurd blog-in admintai taniltsah huseltei bna.yaaj holboo barih ve?
moriton. net d amjilt.
TA GOY SITE NEESEN BNOO TANII ENEHUU AJILD CHN UNDUR AMJILT HUSEN EREEY
GOY
Howsgoliinhon ch owoo saihan naadamlaj uraldah umaa. owol iim mori Tow aiamgt dawhidag gej bailaa. Odoo haa holiin howsgold dawhih bolj. Mongol morid maani bur hurdlag e….
шуурхай байна шүү баярлалаа
Цувааг дэлгэрэнгүй сайхан тавьсан байна шүү. Өөр наадмын сураг байна уу Морьтон нэтын блогчидоо
Сайхан мэдээлэл байна баярлалаа
хотгойдын унага блогын Баткад болон морьтон.нет-ийн хамт олонд манай уралдааныг дэмжиж, хурдан морьны нэмнээ бэлэглэсэнд Тариалан сумын МСУХолбооны нэрийн өмнөөс болон хувиасаа баярласнаа илэрхийлж байна. Та бүхнийг хурдан морьны босоо цагаан хийморь үргэлж ивээх болтугай
hul halzan mornii udamiig medeh hyn bna uuu.
Íóòàã îðíîî ãýñýí ñàéõàí ñýòãýëýýð ýíýõ¿¿ ñàéõàí àæëûã çîõèîí áàéãóóëñàí ñóìûíõàà ÌÑÓÕîëáîî áîëîí Ìîðüòîí.íåò-èéí õàìò îëîíä áàÿðëàëàà. Èðëàíä óëñàä ñóóãàà Áààãèé òàíüä àæëûí àìæèëò õ¿ñüå.Òà á¿ãäèéã àäóóíû áîñîî öàãààí õèéìîðü èâýýõ áîëòóãàé.
ene saihan ajliig zohion baiguulsay tg bvhendee bajrlalaa. MCUHolboo bolon Baagii nartaa amjilt hvsise.