Монголчууд эрт дээр үеэс таван хошуу малаа маллан тэдгээрээ даган нүүдэллэн амьдарч ирсэн сайхан уламжлалтай ард түмэн билээ. Тэр үеэс л эхлэн сүргийнхээ сайнаар эцэг малаа тавьж малынхаа үүлдэр угсааг сайжруулсаар ирсэн. Гэтэл өнөө үед хурдалж байгаа монголын цуут хурдан азаргануудын хувьд энэ үүргээ умартаад зөвхөн уралдаанд уралдах үндсэн үүрэгтэй гэж бодоод явдаг бололтой … тийм биш дээ. Тэд чинь хэдий уралддаг ч гэсэн эцэг мал сүргийн тэргүүн нь шүү. Манай уяачид уралдуулах азаргандаа зөвхөн ороог нь дарах зорилгоор 1-2 гүү хураалган уяаныхаа ажлыг хийгээд байгаа билээ.
Одоо ажиглаад байхад энэ цагын цуут хурдан азаргануудын үр төл гэж хурдалж байгаа адуу сонсогдохгүй л байна. Сүрэнхорын хар, саарал, Даваахүүгийн Цолмон халтар, Сандагдоржийн хар, Буяндэлгэрийн Жинст хонгор, Батхүүгийн Толин хул, Жаргалсайханы Даатгал хээр, Наранхүүгийн шарга, Батсайханы Гуулин зээрд зэрэг азаргануудын үр төлүүд гэж уралдаж байгаа хурдан буян байна уу одоо эдгээрээс цөөхөн хэд нь л ид уралдаж байгаа бөгөөд бусад нь хорвоогын мөнх бусыг үзсэн болно.
Гадаадад тэр тусмаа Ирландад хурдан азарган үрээг 2-4 насанд нь хэдхэн том уралдаанд уралдуулчихаад л үржүүлгэнд ашиглаж байна. Эдгээр азаргануудын үржүүлгэнд оруулах үнэ нь тухайн азарганы үүлдэр угсаа, өөрийн болон үр төлийн үзүүлсэн амжилт зэргээс хамаараад IRISH NATIONAL STUD-д 5000-45000 евро байна. / www.irish-national-stud.ie/. Эрүүл азарга жилдээ 150 хүртэл гүү хээлтүүлэх боломжтой гэж үздэг байна шүү.
Нэгэнт хурдан гэдгээ нотолсон шилмэл азаргануудаа бид үржүүлгэнд ашиглаж цуут хурдан буянгуудынхаа үр төлийг авч үлдэцгээе уяачиддаа!
Ганц хоёр уралдаанд илүү уралдаж бай шагнал авахдаа гол нь биш хэдэн сайхан төлтэй болохын төлөө зорьцгооё!
Buy:Propecia.Tramadol.Maxaman.Viagra Soft Tabs.Cialis Professional.Zithromax.Viagra Professional.VPXL.Cialis Super Active+.Super Active ED Pack.Cialis.Soma.Cialis Soft Tabs.Viagra.Levitra.Viagra Super Active+.Viagra Super Force….
Buy:Lumigan.Accutane.Human Growth Hormone.Nexium.Synthroid.Valtrex.Actos.Retin-A.Mega Hoodia.Arimidex.Zovirax.Prevacid.Zyban.Petcam (Metacam) Oral Suspension.Prednisolone.100% Pure Okinawan Coral Calcium….