Байгаль, цаг уурын  эрс тэс уур амьсгалтай    Монгол орны мал сүрэг өвөл, хаврын улирлыг ихээхэн хохирол  багатай туулахад нилээд хүндрэлтэй байдаг бөгөөд үүний тулд малдаа нэмэлт тэжээл өгч мал сүргээ эсэн мэнд онд оруулдаг байсан бол орчин үеийн хурдан моринд зарим нэгэн төрлийн нэмэлт тэжээл өгдөг болоод байгаад хүмүүс шүүмжлэлтэй ханддаг байсан боловч одоо дасчээ. Тэр ч бүү хэл одоо тэжээлийн төрөл улам нарийсч олон улсад үйлдвэрлэсэн тодорхой төрлийн эм бэлдмэлийг   сайтар судлахгүйгээр хэрэглэж хурдан хүлэг морьдоо зөвхөн нэг том наадмын золиос болгож байгаа мэт санагдаж миний сэтгэл дундуур явдаг билээ.

Тэр тусмаа хөдөөгийн уяачдын хувьд нэмэлт тэжээлийн талаар тодорхой ойлголтгүй байсан бид бүсийн болон улсын чанартай уралдаанд өвсний морь, нэмэлт тэжээлийн морь хоёрын зөрүүг мэдэрч нэмэлт тэжээлээр тэжээхээс өөр аргагүйд хүрээд байгаа бөгөөд хөдөөгийн уяачдын морь уяах урам зоригийг мохоож байна.Намайг хурдан морь унаж байхад ахмад  уяачид хурдан морийг тэжээх нь цээрлэх зүйлийн нэг гэж захьдаг байж билээ. Тэжээл нь зохисон морины тухайд уяа хэтэрнэ гэсэн ойлголт байхгүй, цагаан өвсний морь бол дунд сунгаанд ч уяа мултарч болох учир тэжээлээр хурдан уяах нь харьцангуй амар болгож байгаа бөгөөд уяачын ур чадвар гэхээсээ илүү тэжээлийн чанар нөлөөлөх гээд байгаад эмзэглэж явдаг юм.

 Улсын баяр болон бүсийн чанартай наадмын айргын таван мориноос сэргээшийн шинжилгээ авдаг гэдэг боловч одоо болтол нэг ч морь сэргээш хэрэглэсэн нь тогтоогдоогүй байгаа нь бас л хачирхалтай. Эцэст нь хэлэхэд үүний цаана олон сайхан өвгөд дээдсийн удам дамжин өвлөгдөж ирсэн хурц мэдрэмж, нарийн ухаан, морь уяах эрдэм чадал нь балрах вий дээ.

Өвгөд дээдсийн минь хүлэгч ухаан мөнхөд оршиг

5 Responses to “Хурдан морийг авъяасаар уяах уу, тэжээлээр уяах уу”

  1. Tvmee says:

    Манай өвөг дээдэсийн уламжлалт зүйлсийг хадгалж үлдэх хэрэгтэй юм.
    Одоогийн морь уях асуудал их хурц болсон энэ талаар шүүмж хэрэгтэй байгаа юм.
    Тэр улсөн наадамд допингийн шинжилгээ хийх хэрэгтэй шүү дээ.

  2. tserensambuu says:

    odoo teer ch vnen shv olon tejeel orj baigaa sain meddg hvmvvsees awahgvi bol aduugaa budaa bolgoj bga um shv de

  3. naymaa says:

    aduunii tejeel mongold baidag um u?
    shingen l hiideg shv de

  4. ireedui says:

    tsewer mongol aduu erliizjsen aduu 2g baga zereg zaaglamaar sanagddag shu. odoo bol yag unendee huduu sumaas ulsiin tsol awah uyach baihgui bolno uuniig ali ali taldaa bodoltsoh heregtei. yag mongol naadam bol sumand l baina shu

  5. HURD says:

    зарим хүмүүс нь үнэндээ тэнэг юм. энэ сэтгэгдэл бичиж буй зарим нь. монголд мориндоо ямарч уяач шингэн хийдэг. энд нэг их буруу байхгүй. хүнтэй яг адил байдаг. хий оруулвал хүншиг ирагц өгдөг юм. та нар ямар морь уяж сойж үзсэн биш.тийм болхоор зүгээр л дугай үзвэл үз. хэн ч чамайг заавал гэж ятгаагүй. хийж чадахгүйгээс хойш хараад баясан цэнгэж сурцгаа монголчуудаа.энд бичиж бгаа хүмүүс бас бодох хэрэгтэй. энэ хурдан морийг чинь наад хэдэн хүмүүс чинь хөгжүүлээд аваад явж байна.

Leave a Reply

You can use these tags: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>